Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлэгт Зам тээвэр, хөгжлийн яамны төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, капитанууд болон завьчид оролцлоо. Усан замын тээврийн тухай хуулийг баталж, хэрэгжээд 3 жил болж байна. Энэ хууль нь усан зам, усан замын тээвэр, усан замаар ачаа, зорчигч тээвэрлэх гэх мэт салбарын ерөнхий асуудлыг зохицуулсан хууль юм. Одоо дутагдаж байгаа эрхзүйн зохицуулалт бол илүү нарийвчилсан, усан замын тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөн, хөвөлтийг аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн хууль нэн шаардлагатай байгаа аж. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хатгал тосгонд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Б.Ганаа
Хатгал тосгонд хуулийн төслийн хэлэлцүүлэг болов |