Ахмадууд чийрэгжүүлэлтийн байртай боллоо
2020-10-05 10:48:57, 463

 Хөвсгөл аймгийн Мөрөн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалт  200 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай ахмадын өргөөний байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Мөрөн суманд  4300 гаруй ахмад настан амьдардаг юм.  Тэд Ахмадын өргөөний байртай болох асуудлыг аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдэд удаа дараа хүргүүлсэн байна. Иймээс  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар  Мөрөн сумын 9 болон 13 хороонд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  ахмадын өргөөний 2 байр шинээр барих хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулжээ.Мөрөн сумын  9 хорооны ахмадын өргөөний байр  ийнхүү ашиглалтад орж нээлтээ хийлээ.  Харин 13-р хорооны ахмадын өргөөний байрны барилгын ажил 80 хувьтай байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох гэнэ. Эдгээр ахмадын өргөөний байранд 9-14 хорооны 1264 ахмадууд хамрагдах бөгөөд эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Б.Ганаа



Ахмадууд чийрэгжүүлэлтийн байртай боллоо