ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэртэй уулзлаа
2020-09-24 21:44:24, 656

 ТИКА олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Эмрах Устаөмэр  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хөвсгөл аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах саналыг хүргүүллээ. Тика олон улсын байгууллагаас дээрх саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Тус аймаг Тика олон улсын байгууллагатай хамтран Цагааннуур сумын сургуулийн барилгын их завсар, Цаатан иргэдэд үржлийн цаа буга нийлүүлэх төсөл зэрэг 15 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж соёл уламжлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа ажээ.

 

 

 



ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэртэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0