Хөвсгөл аймгийн ИТХ-ын хаалтын хуралдаан болов
2020-09-24 21:10:20, 778

Хөвсгөл Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын ээлжит бус  13 дахь  буюу хаалтын хуралдаан 87,8 ирцтэйгээр хуралдаж бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ. Тус хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт тодотгол хийх, төрийн байгууллагад  эрх олгох  зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь ард түмнийхээ элч төлөөлөгч болон сонгогдсон 41 төлөөлөгч, тэдгээрээс сонгогдсон 11 тэргүүлэгч, бодлогын 5 хороо, 2 намын бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулжээ.

Өнгөрч буй 7 дахь удаагийн  бүрэн эрхийн хугацаанд нийт 12 удаа хуралдаж 53 асуудлыг хэлэлцэн 48 тогтоол шийдвэр гарган ажилласан байна. Басхүү  өнгөрсөн хугацаанд ИТХ-ын Тэргүүлэгчид 75 удаа хуралдаж 512 асуудал хэлэлцэн 456 тогтоол шийдвэр гарган ажиллажээ. “Аймгийн ИТХ-ын 2016 оны 9 сарын 24-ний ээлжит бус 2-р хуралдаанаар аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” мөрийн хөтөлбөрийг баталж, жил бүр биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч ажилласан. Аймгийнхаа аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөг баталсан нь хариуцлагатай бөгөөд өгөөж өндөртэй аялал жуулчлалыг шат дараатайгаар, нэгдсэн бодлогоор хөгжүүлэх боломж бүрдлээ. Мөн 50-р өргөргөөс урагш газар нутгийг “Аймгийн зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг батлан хэрэгжүүлснээр хууль бус уул уурхайг хязгаарлаж эх болсон байгалийнхаа унаган төрхийг ирээдүй хойч үедээ үлдээх боломжийг бүрдүүллээ" гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар  хуралдаан дээр онцолж байлаа.

Б.Ганаа


Хөвсгөл аймгийн ИТХ-ын хаалтын хуралдаан болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0