Энэтхэг Улсын Элчин сайд Хөвсгөл аймгийн Засаг даргыг хүлээн авч уулзлаа
2020-09-24 19:58:13, 658

Энэтхэг Улсын Элчин сайд М.П  Синх  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Мөрөн суманд ус зайлуулах байгууламж, Хөдөө аж ахуйг паркийг барихад Энэтхэг улсын инженерүүдийг ажиллуулж туршлагыг нэвтрүүлэх талаар ярилцаж хамтран ажиллахаар болов. Мөн Хөвсгөл аймгаас Энэтхэг улсад оюутан, төрийн албан хаагч нарыг суралцуулах саналыг Засаг дарга Л.Ганболд тавьж   Энэтхэг Улсын Элчин сайд М.П  Синх  саналыг хүлээн авлаа.

Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцаа хамтын ажиллагааны “Найрсаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж 5 зорилтын 30 арга хэмжээг тусган нийт 9 улсын 16 хот мужтай хамтран хэрэгжүүлж байна. Цаашид Энэтхэг улстай хамтын ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа 

 



Энэтхэг Улсын Элчин сайд Хөвсгөл аймгийн Засаг даргыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0