Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороог байгууллаа. Тэргүүлэгчид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн дарга, нарийн бичгийн дарга болон 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Сонгуулийн хороог байгуулав. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Р.Машбат ажиллана. Гишүүдэд Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базар, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхзаяа, Хүнс хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны дарга Я.Эрхэмбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Т.Энхтуяа нар ажиллах ажээ.
Б.Ганаа
| Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороог байгуулав |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих