Мөрөн сумын салбар бүрийн шилдгүүдийн шагналыг гардууллаа
2020-05-21 17:16:28, 821

 Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажиллаж байгаа шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан.  Шагнал урамшууллыг олгох аймгийн Засаг даргын шийдвэрээр Мөрөн сумын хүндэтгэлийн өргөөнд энэ сарын 20-нд шилдгүүдэд шагналыг гардууллаа. 

Боловсролын салбарын манлайлагчаар 10-р цэцэрлэгийн арга зүйч Т.Эрдэнэчимэг, Авьяас сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Отгонтуяа, эрүүл мэндийн салбарын манлайлагчаар Дэлгэрмөрөн ӨЭМТ-ийн бүртгэл мэдээллийн ажилтан Ц.Отгонбат, спортын салбарын манлайлагчаар Хүч спорт хорооны тамирчин самбо бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт В.Мягмаржав шалгарлаа.

Мөн дэд бүтцийн салбарын манлайлагчаар Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн зуухны машинист Я.Мижиддорж, төр захиргааны байгууллагын манлайлагчаар аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн М.Даваадулам, шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр "Удамт учиг" ХХК-ийн захирал М.Өлзийжаргал тодорлоо.

Шилдэг худалдаа үйлчилгээний байгууллагаар П.Даваахүү захиралтай Шинэ барилгын материалын дэлгүүр, шилдэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар Э.Баасанцэрэн захиралтай "Crystal" халуун ус, шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Г.Сүхбаатар захиралтай "Аяны жолоо" компани, шилдэг түнш байгууллагаар Швейцарийн хөгжлийн агентлагийн "Монгол ногоо төслийн баг" тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Б.Ганаа

 



Мөрөн сумын салбар бүрийн шилдгүүдийн шагналыг гардууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0