ЗУРГААН БҮЛГИЙН ТӨСӨЛ ТУС БҮР 10 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВАХААР БОЛЛОО
2018-06-26 15:33:58, 695
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газраас зохион байгуулсан гарааны бизнес сонгон шалгаруулах арга хэмжээнд Мөрөн, Жаргалант, Түнэл, Арбулаг, Бүрэнтогтох, Тариалан, Рашаант, Цагаан-Үүр, Цагаан нуур, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг 11 сумдын бизнес эрхлэх хүсэлтэй 50 залуучууд оролцож нийт 13 багийн бизнес санаа хөгжүүлэх төслийг танилцуулж хэлэлцүүлснээс 6 багийн төсөл шалгарч тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах  эрхтэй боллоо.
 
Тухайлбал  Цагаан нуур сумын Д.Оюунтүлхүүр ахлагчтай багийн жуулчны бааз ажиллуулах бизнес төсөл, Мөрөн сумын Б.Амирлан ахлагчтай багийн хүүхдийг хөгжүүлэх, харах үйлчилгээний төсөл, Жаргалант сумын Ж.Амартүвшин ахлагчтай багийн үртсээр шахмал түлш бэлтгэх бизнес төсөл, Бүрэнтогтох сумын Б.Шоовдор ахлагчтай багийн хатаасан мах боловсруулах бизнес төсөл, Мөрөн сумын М.Сэмжидмаа ахлагчтай багийн гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх бизнес төсөл, Мөрөн сумын С.Бат-Эрдэнэ ахлагчтай экологийн цэвэр хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэх бизнес төсөл зэрэг 6 төсөл шалгарч, санхүүжилт авах эрхийн батламжаа гардаж авсан байна. 
Ийнхүү нэг бүлгийн төсөлд 10 сая төгрөгийн санхүүжилтыг 36 сарын дотор 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох ажээ.
Аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газраас гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллах ирээдүйтэй хөгжих санааг бизнесийн зөвлөхийн  туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах, гарааны бизнесээ эхлүүлэх “Start up weekend” арга хэмжээг  Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулж дээрх зургаан бүлгийг шалгаруулжээ.
Б.Гантуяа


ЗУРГААН БҮЛГИЙН ТӨСӨЛ ТУС БҮР 10 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВАХААР БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-03-22 14:27:44
    27 jil mongoliin hil baidgaraa l: 2017.03.22 odor neg hun uaz 469 dairuullaa... hedii boltol mongol ulsin hil iim zambaragui bh be