Хөвсгөл аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын тэргүүн туршлага солилцох “Галт санаачилга-2018” уулзалт зөвлөлгөөн Галт суманд болов. Энэхүү арга хэмжээний үеэр тус аймгийн сумдын ИТХ-ын байгууллагуудын үйл ажиллагааны арга туршлагаа солилцдог, тулгарч буй асуудлаа нээлттэй хөндөн ярилцжээ.
Зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн нар оролцож Нутгийн өөрөө удирдах байгууллагын тулгамдаж буй асуудлаас гадна ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо солилцсон байна.
Мөн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумдыг шалгаруулж шагнаж урамшуулсан бөгөөд Тэргүүний сумаар Тариалан сумын ИТХ, Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг удирдагчаар Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Галт сумын ИТХ-ын дарга И.Амгаланбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлаараа Чандмань-Өндөр, Цэцэрлэг сумдын ИТХ, шилдэг удирдах ажилтнаар Арбулаг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа, Эрдэнэбулган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун, шилдэг Иргэд нийтийн хурлын даргаар Тариалан сумын ИНХ-ын дарга Ч.Батдорж, Цагаан нуур сумын ИНХ-ын дарга М.Түвшин тус тус шалгарсан ажээ.
Б.Гантуяа
ГАЛТ СУМАНД ТЭРГҮҮН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО |
|
Сэтгэгдэл бичих