Мөрөн суманд “Жишиг гудамж” төсөл хэрэгжиж эхэллээ
2020-05-13 09:12:48, 772
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айл өрхүүдийн цэвэр бохир, дулааны асуудлыг бүрэн шийдэх зорилготой  “Жишиг гудамж” төсөл хэрэгжиж эхэллээ.
 
 
Гэр хорооллын иргэдийн өмнө хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудал тулгамддаг. Иргэд заавал орон сууцанд биш хашаандаа тохилог орчин бүрдүүлж, дулаан цэвэр, бохирын шугамд холбогдох хүсэлтэй байгаа учраас Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, “Мөрөндөө сайхан амьдарцгаая” төрийн бус байгууллагаас “Жишиг гудамж” төслийг эхлүүллээ.
 
 
Төслийн хүрээнд эхний ээлжинд Мөрөн хотын 2, 3 дугаар багийн гэр хорооллын 50 айлыг хэсэгчилсэн инженерийн хангамжтай болгох юм байна. Цаашид Мөрөн хотын гэр хороололд 500 -1000 айлаар төлөвлөлт хийж жишиг гудамж болгох боломжтой гэсэн судалгааг гаргасан байна.Төслийн гүйцэтгэгчээр “Төрөлх Мөрөн” компани ажиллаж гэрээний хүрээнд 10-р сард дуусгахаар төлөвлөсөн ч  хугацаанаасаа өмнө ажлаа хийж гүйцэтгэхээр зорин ажиллаж байна  гэдгийг хэлж байлаа. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн цэвэр бохир, дулааны асуудал бүрэн шийдэгдэх ажээ.
 
Б.Ганаа
 


Мөрөн суманд “Жишиг гудамж” төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0