"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТАД 150 ТӨЛӨӨЛӨГЧ ХАМРАГДАЖ БАЙНА
2018-06-15 15:45:57, 643
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөөлөгч нараа чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох, олон нийттэй харилцах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаа "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалтыг зохион байгуулж 150 эмэгтэй хамрагдаж байна.
Сургалтаар эмэгтэй төлөөлөгч нарыг чадваржуулах, манлайлах ур чадвар нэмэгдүүлэх, шийдвэр гаргаж буй хүмүүст нөлөөлөх чиглэлээр сургалт мэдээлэл өгч байна. Тус аймгийн хэмжээнд сум болон аймгийн Иргэдийн хуралд 351 төлөөлөгч сонгогдсоноос 150 гаруй нь эмэгтэй юм. Сургалтад хамрагдсан төлөөлөгч нар цаашид улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах ажээ.


"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТАД 150 ТӨЛӨӨЛӨГЧ ХАМРАГДАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0