Мөрөн суманд “ Аялал жуулчлалын гудамж” байгуулна
2020-04-18 23:16:34, 606

Хөвсгөл аймагт 2019-2024 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны 19 сая ам долларын санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” өнгөрсөн оны 10 дугаар сард нээлтээ хийсэн. 

Төсөл хэрэгжиж эхлэхээр зураг төсвийн ажил хийгдэж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөлттэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын Дарга С.Баясгалан, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн баг аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзаж харилцан санал солилцов.

Энэ үеэр Мөрөн суманд байгуулагдах “Аялал жуулчлалын гудамж”-ний байршил тогтоох, Хатгал тосгонд баригдах аялал жуулчлалын мэдээллийн төв, ариун цэврийн байгууламж болон отоглох цэгүүдийн байршил зэрэг ерөнхий төлөвлөлтийг тогтоохоор ажиллаж байна.

Мөн төслийн хүрээнд  37.9 км хатуу хучилттай зам шинэчлэх, автомашины зогсоол байгуулах, эко ариун цэврийн байгууламж шинээр нэмж байгуулах, цэвэрлэх байгууламж шинэчлэх, шинээр барих, Хатгал дахь хог хаягдлын цэгийг шинэчлэх, Тусгай хамгаалалтай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхыг дээшлүүлэх,  Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх сумд, Хатгал тосгоны иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх ажээ.

Ганаа



Мөрөн суманд “ Аялал жуулчлалын гудамж” байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0