Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 24-р хуралдаанаар аймгийн хэмжээнд сар бүрийн эхний өдөр, долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглолоо.
Тус аймагт өнгөрсөн сард архи согтууруулах ундааг хязгаарласаны улмаас олон үр дүн гарчээ. Тухайлбал аймгийн Цагдаагийн газарт ирдэг дуудлага эрс багассан архины хамааралтай гэмт хэрэг 60 гаруй хувь буурсан байна.
Харин архи худалдан үйлчилж эхэлсэн өдөрөөс эхлэн зөрчил, дуудлага, гэмт хэрэг нэмэгдсэн байна. Иймээс архи согтууруулах ундаанд тодорхой хяналт тавьж дээрх өдрүүдэд худалдан борлуулахыг хориглолоо.
Б.Ганаа
Архи согтууруулах ундааг сар бүрийн эхний өдөр, долоо хоног бүрийн лхагва гаригт хориглов |
Сэтгэгдэл бичих