Мөрөндөө сайхан амьдарцгаая төрийн бус байгууллагаас Онцгой комисст 50 гаруй сая төгрөгийн хандив өглөө
2020-04-10 23:20:42, 603

 Мөрөндөө сайхан амьдарцгаая төрийн бус байгууллагаас Хөвсгөл аймгийн Онцгой комисс, мөрөн сумын Онцгой комисст нийт 50 гаруй сая төгрөгийн хандив тусламж өглөө.

Аюулт цар тахлын эсрэг ард нийтээрээ тэмцэж буй энэ цаг үед олон байгууллага хамт олон санаачилга гарган хандив, тусламж үзүүлж байна. Өнөөдөр  Мөрөндөө сайхан амьдарцгаая ТББ-ын зүгээс 40 ширхэг  хамгаалах хувцас, 1000 ширхэг амны хаалт, духны халуун хэмжигч 2, яаралтай тусламжийн цүнх 5, 1,460,000 төгрөгийн дүнтэй шатахууны талоныг аймгийн Онцгой хандивлалаа.

Мөн Мөрөн сумын Онцгой комисст 1,5 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг, 1000 ширхэг амны хаалт, 5000 ширхэг зөвлөмж, гар ариутгагч, коронавирусний  эсрэг хүүхдийн комик ном өгсөн бол өрхийн эрүүл мэндийн төвүүдэд анхны тусламжийн иж бүрдэл, утлагын аппарат, даралтын суурин аппарат, зайнаас халуун хэмжигч, бээлий, витамин С зэргийг хүлээлгэн өглөө.

 

Энэ үеэр Мөрөндөө сайхан амьдарцгаая  төрийн бус байгууллага нь цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхтэй хамтарч ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Б.Ганаа



Мөрөндөө сайхан амьдарцгаая төрийн бус байгууллагаас Онцгой комисст 50 гаруй сая төгрөгийн хандив өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0