Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ фургон автомашинтай боллоо.
Тус авто машиныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө. Уран бүтээлчид сүүлийн 2 жил огт автомашингүй, орон нутагт уран бүтээлээ хүргэхэд хүндрэлтэй байгаа талаараа УИХ-ын гишүүнд танилцуулж фургон автомашин шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн байна. Ийнхүү туулах чадвар сайтай автомашинтай болсноор театрын 60 гаруй уран бүтээлчид урлаг, соёлын арга хэмжээг сум, орон нутгийн ард иргэдэд хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Б.Туяа
Драмын театрын уран бүтээлчид шинэ унаатай боллоо |
Сэтгэгдэл бичих