Хүнсний нөөц бүрдүүлэх ажлын хэсэг байгуулав
2020-03-12 00:00:00, 643

Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хүнсний нөөц бүрдүүлэн ажиллах  ажлын хэсэг байгуулав.

Тус ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ахалж иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон бараа бүтээгдэхүүний нөөцийг судалж шаардлагатай бүтээгдэхүүнийг орон нутагт нийлүүлэхэд холбогдох хувийн хэвшилд зөвлөмж өгөн ажиллах юм.

Тухайлбал аймгийн хэмжээнд гурилын хэрэглээг хангах зорилгоор "Хөвсгөл Алтан дуулга" компанитай хамтран ажиллах гэнэ. Харин хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж үнэ хөөрөгдүүлсэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцон ажиллах ажээ.

Б.Ганаа



Хүнсний нөөц бүрдүүлэх ажлын хэсэг байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-05-23 17:27:59
    Зочин: ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЗҮГЭЭР Л ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ МЭДЭДЭГДСЭН БАЙНА