Улсын бүртгэлийн хэлтэс хөтчийн дэвтэртэй болжээ
2020-03-10 00:14:49, 844

Хөвсгөл аймаг энэ оныг Зүтгэл итгэл санаачилгыг дэмжих жил болгон зарлаж нэрлэсэн жилийн тугийг төрийн байгууллагаар аялуулж байна.

Туг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст аялж байгаа бөгөөд иргэд олон нийтэд хандсан бүтээлч ажлуудыг санаачлан хийж байгаа гэнэ. Тухайлбал иргэдийн үйлчлүүлдэг танхимыг сандал ширээтэй болгон тохижуулж, иргэд өөрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой хөтчийн дэвтрийг бий болгожээ.

Хөтчийн дэвтэрт иргэдийн авах үйлчилгээтэй  холбоотой хууль, тогтоол, мэдээлэл, зөвлөгөө, бүрдүүлэх бичиг баримт зэргийг бүгдийг нэг дор нэгтгэн хэвлэсэн байна.  Мөн угтах үйлчилгээний ажилтантай болж тус байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд түргэн шуурхай мэдээ, мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ.

Б.Ганаа


Улсын бүртгэлийн хэлтэс хөтчийн дэвтэртэй болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0