Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17-р хуралдаанаар цас орсны улмаас хаагдсан зам давааг нээх ажлын хэсгийг байгуулж Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг ахлан ажиллахаар болов.
Өнгөрсөн шөнийн орсон цасны улмаас Цэцэрлэг сум явах зам бүрэн хаагдсан, Галт суманд өчигдөр 10-15 см зузаантай цас орсон тул Хужирт, Зүрх багт зам хаагдаж очих боломжгүй болсон байна.
Мөн Шинэ-Идэр сумын Шивэрт, Бумбатын даваа хаагдсан, Жаргалант суманд бэл газар 3-6 см, гуу жалгандаа 15-20 см хунгар нэмэгдэж Галтын гүүрээр явдаг Хясаа, Ороохын даваа хаагдсан аж. Иймээс ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран дээрх сумдын нутагт ажиллаж зам давааг нээх ажлыг юм.
Зам даваа хаагдсан үед иргэдийг Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумын чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байлаа.
Хаагдсан зам, давааг нээх ажлын хэсэг байгууллаа |
Сэтгэгдэл бичих