Нэрлэсэн жилийн тугийг Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өглөө
2020-03-04 21:59:55, 515
Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ оныг хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүх салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл-Итгэл-Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан. Дэмжих  жилийн ажлын туг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст 7 хоног аялаад өнөөдөр Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авлаа.
 
Стандарт хэмжил зүйн хэлтэс нь хэрэглэгчдийг буруу хэмжлийн сөрөг үр дагавраас сэргийлэх, чанар стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох улмаар экспортыг нэмэгдүүлэхэд стандартчиллаар дэмжлэг үзүүлдэг аж. Тус байгууллагын баталгаажуулалтын алба мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл”-ийг СХЗХ-ийн дэргэд байгуулсан. Энэ хүрээнд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гаргах ажлыг аймгийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэдэг болсон нь орон нутагт шаардлага хангасан брэнд бүтээгдэхүүн бий болоход дэмжлэг үзүүлэх боломжтой болжээ.
 
Мөн төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор иргэдэд үйлчилгээ үзүүлдэг өрөөнүүдийг нэг давхарт төвлөрүүлж, өөрсдөө засч тохижуулсан байна. Туг нэг байгууллагад долоо хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инновац шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэх ажээ.
 
 Б.Ганаа


Нэрлэсэн жилийн тугийг Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0