Залуучуудын холбооноос Онцгой комисст 2 сая төгрөг хандивлав
2020-03-03 10:44:10, 531

Хөвсгөл аймаг дахь Монголын Залуучуудын холбооны тэргүүлэгчид коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх, зудын гамшиг нүүрлээд буй сумдын малчдад сэтгэлийн дэм өгөх зорилгоор хандивын аян өрнүүлж цугларсан мөнгө болох 2 сая төгрөгийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Л.Ганболдод гардуулан өглөө. 

Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд “Хөвсгөл аймгийн залуучууд нийгмийн олон салбарт манлайлан оролцох учиртайг онцлоод дээрх мөнгийг холбогдох журмын дагуу нэн шаардлагатай газруудад хуваарилан зарцуулж тайлагнах болно. Цаашид аймгийн Залуучуудын холбоог дэмжиж залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах болно" гэдгийг хэлж байлаа.

Б.Ганаа



Залуучуудын холбооноос Онцгой комисст 2 сая төгрөг хандивлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0