Өнөөдөр аймгийн Онцгой комисс 2 удаа хуралдлаа
2020-02-27 00:51:05, 838

Хөвсгөл аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шинийн гурванд 2 удаа хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Өглөөний 10 цагаас Онцгой комиссын 12-р хуралдаан болж аймгийн хэмжээнд зорчих хөдөлгөөний хорионы хугацааг 3 сарын 2 хүртэл сунгах, агаарын тээврээр зорчин ирж буй жуулчдыг хүлээн авахгүй байх саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэхээр болсон.

Үдээс хойш 17 цаг 30 минутаас аймгийн Онцгой комиссын 13-р хуралдаан болж Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд дараах арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлэхээр болов. Үүнд аймгийн хэмжээнд орох, гарах урсгалыг хязгаарласныг  3 дугаар сарын 3-ы өглөөний 08 цаг  хүртэл сунгах, Мөрөн сумын захуудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд “Хөвсгөл аймгийн Онцгой комисс сар шинийн өдрүүдэд хуралдаж, зарим арга хэмжээг шуурхай авч ажилласнаар аймгийн хэмжээнд өмнөх өдрүүдтэй харьцуулахад гэмт хэрэг, зөрчил 70-80 хувь буурсан байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед гамшгаас хамгаалах анги, албадынхаа бэлэн байдлыг хангуулах, үйл ажиллагааг зохион байгуулах эрх аймгийн Онцгой комисст бий. Иймээс хууль, журмын дагуу тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Бид энэ үед сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх нь чухал. Шаардлагатай үед шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах нь бидний үүрэг гэдгийг онцолж байлаа.

Б.Ганаа



Өнөөдөр аймгийн Онцгой комисс 2 удаа хуралдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0