Хөвсгөл аймагт 127 цэгт хөдөлгөөнийг хязгаарлан хяналтын пост ажиллаж байна
2020-02-24 00:25:58, 687

Улсын хэмжээнд улс, хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийн дагууХөвсгөл аймагт 127 цэгт энэ сарын 23-ы өглөөний 08 цагаас эхлэн хөдөлгөөнийг хязгаарлан хяналтын пост ажиллаж эхэлжээ. Хяналтын постын цэгт 1748 албан хаагч 102 техник хэрэгсэлтэй ажиллаж байна гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Мөрөн сумын Хилэнтийн гүүр, Үертийн ам, Нисэхийн зам, Чулуутын ам, Сүхийн ам, Хүндэтгэлийн хаалга гэсэн 6 чиглэлд зам хааж хяналтын пост ажиллаж байна. Энэ үеэр иргэд Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хүндэтгэн сахин биелүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагч нарт хүндрэл бэрхшээл учруулахгүй байхыг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулж байв.

 Хязгаарлалт ирэх долоо хоногийн пүрэв гарагийн өдрийн өглөөний 08 цаг хүртэл үргэлжлэх юм.



Хөвсгөл аймагт 127 цэгт хөдөлгөөнийг хязгаарлан хяналтын пост ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0