“Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жилийн туг аялуулж эхэллээ
2020-02-20 22:56:48, 698

Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ онд хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүхий л салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагч, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гэр бүл, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, оюутан залуучууд гээд бүх салбар өөрсдөө шинийг санаачлан хийж хэрэгжүүлэх юм. Нэрлэсэн жилийн туг өнөөдрөөс эхлэн төрийн байгууллага болон сумдаар аялж эхэллээ. Туг нэг байгууллагад 7 хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инноваци шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Тугийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс болон Алаг-Эрдэнэ суманд гардуулан өгч амжилт хүслээ.

Б.Ганаа

 


“Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жилийн туг аялуулж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0