Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 9-р хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 02-р сарын 23-ны өдрийн 08 цагаас 02-р сарын 27-ы өдрийн 08 цаг хүртэл Мөрөн сумаас гарах, орох бүх хөдөлгөөнийг 4 чиглэлд хаахаар шийдвэрлэв.
Тус аймгийн Онцгой комиссоос Коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн Шуурхай албыг байгуулан 24 цагаар тогтмол ажиллуулж байна.
Битүүний өдрөөс эхлэн Мөрөн сумын Хилэнтийн гүүр, Үертийн ам, Нисэх болон Хатгал чиглэл, Хүндэтгэлийн хаалга гэсэн 4 чиглэлд зам хааж хяналтын пост ажиллана.
Иймээс ард иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, төр засгаас гаргаж буй тогтоол шийдвэрийг мөрдөж сар шинийн баярын өдрүүдээр өргөн дэлгэр золголт тэмдэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулан сэрэмжлүүлж байлаа.
Б.Ганаа
Мөрөн сумын 4 чиглэлд зам хаана |
Сэтгэгдэл бичих