Зам хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлнэ
2020-02-19 20:35:30, 937

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 8-р хуралдаанаар аймгийн төв болон сум хоорондын авто тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт  хийх хүсэлтийг хуулийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэхээр боллоо. Тус хүсэлтэд энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагаас 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал аймаг сумдын замыг хаах тухай саналыг тусгасан байна.

Яамнаас хариу ирэхээр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж энэхүү асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд мэдээллээ. Тус аймаг коронавирүсний халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж, байгууллага бүр идэвхжилийн горимд шилжиж 15 албан байгууллагын 22 албан хаагчийг байнгын Шуурхай штабд ажиллуулж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч ажиллаж байна.

Б.Туяа 



Зам хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0