Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд шинэ коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, аймгийн малчин, саальчин, аж ахуй нэгж, тариаланч хамт олон, мэргэжилтэн, албан хаагчдын шагналыг хорионы хугацаа дууссаны дараа буюу гурван сард гардуулна гэдгийг мэдээллээ. Хөвсгөл нутгийн малчид мал сүргээ 6 төрөл дээр өсгөн үржүүлж сар шинийн босгон дээр Улсын аварга цаачин 1, Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин өрх 9, Улсын аварга саальчин 1, Улсын хошой аварга тариаланч хамт олон 1, Улсын аварга тариаланч 1 тодорчээ.
Мөн аймгийн хошой аварга малчин, аймгийн аварга малчин 159, аймгийн аварга саальчин 13, аймгийн аварга цаачин өрх 1, аймгийн залуу аварга малчин гэр бүл 1, аймгийн аварга тариаланч хамт олон 1, тэргүүний тариаланч 3, шилдэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 1 тус тус шалгарчээ.
Б.Туяа
Аварга малчдын шагналыг гурван сард гардуулна |
|
Сэтгэгдэл бичих