Мөрөн сумын ЗДТГ-аас Өмнөговь, Цагаан хад, Гашуунсухайтад хөдөлмөр эрхэлж байгаа Мөрөн сумын 14 багийн иргэдийн судалгааг гарган тандалт хийн ажиллаж байна. Багийн Засаг даргын өрхийн мэдээллийн сангаас гаргасан судалгаагаар 226 иргэн дээрх газруудад жолооч, хамгаалалтын ажилтан зэрэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хэдэн иргэн нь хаанаас ямар унаагаар ирсэн, ирээгүй хэд байна зэрэг холбогдох мэдээллийг хянан ажиллаж байна гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх хэлж байна. Ганц мод балгас хилийн боомтоор том оврын ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг байсан иргэнээс шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн учраас хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж эхэлжээ.
Б.Ганаа
Мөрөн сумын 226 иргэн Өмнөговь, Цагаан хад, Гашуунсухайтад хөдөлмөр эрхэлж байна |
|
Сэтгэгдэл бичих