Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллав
2020-02-08 23:12:45, 1265
 Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Төмөрбулаг суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдал, хаваржилтын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буйтай газар дээр нь танилцлаа. Галт сумын урд талын Архангай аймагтай залгаа нутгаар намар эрт цас орсон нь мөстөж хөлдсөн учраас бог мал бэлчээрлэх боломжгүй адуу цас мөсийг цавчиж өвс олж иддэг. Гэхдээ орой их эцэж цуцсан байдалтай хашаандаа ирж байна гэдгийг малчид хэлж байв. Жаргалант сумын хэмжээнд цастай өвөлжилт нийт нутгаар хүндэрсэн байна. Туулах чадвар сайтай автомашин 18 километр газрыг 5 цаг туулж байж зарим өрхөд өвс тэжээлийг хүргэжээ. Ажлын хэсэг малчин өрхүүдээр орж цаг үеийн байдалтай танилцан малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож дээрх сумдад  аймгийн нөөцөөс дахин өвс тэжээлийг олгож шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
 
 
Б.Ганаа


Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0