Аймгийн Засаг дарга 60 гаруй өргөдөл, хүсэлт хүлээн авчээ
2020-02-08 23:08:52, 2184
Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг  өвөлжилт хүндэрсэн Шинэ-Идэр, Галт, Жаргалант,Төмөрбулаг суманд ажилласан. Энэ үеэр коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхийг хориглосон учраас төрийн байгууллагуудаар явж үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Аймгийн Засаг дарга төрийн албан хаагчид болон иргэдээс 60 гаруй өргөдөл, хүсэлт хүлээн авчээ. Үүнд шинээр ашиглалтад орсон төрийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмж олгож өгөх хүсэлт, орон гэр олгож өгөөч гэсэн хүсэлт ихэвчлэн иржээ. Ажлын хэсгийн гишүүн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч буйтай танилцан зөвлөмж чиглэл өгч ажилласан ажээ.
Б.Ганаа
 


Аймгийн Засаг дарга 60 гаруй өргөдөл, хүсэлт хүлээн авчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-10 01:24:11
    Зочин: Спорт заала нээж өгөөчээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-09 20:55:31
    Zaluu huchin : Sport zaal bolon pitnessee ongoolgoj ohooch gertee hewtseer baigaad hoshij uhleeshde