Цахим тоглоомын газар ажиллуулж байсан зөрчил илэрчээ
2020-02-04 15:37:38, 992
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 3-р хуралдаан болж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж буй талаар байгууллага, сумдын мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Мөрөн суманд цахим тоглоомын газар ажиллаж байсан зөрчил илэрсэн байна. Мөн зарим сургуулийн жижүүр дур мэдэн иргэдэд спорт заалаар үйлчилж байсныг зогсоосон гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр мэдээллээ.  Зарим сум болон төрийн байгууллагууд аймгийн Онцгой комиссын 01 албан даалгаврын хэрэгжилтийн биeлэлт ханган ажиллаагүй учраас арга хэмжээ авна гэдгийг Онцгой комиссын дарга Л.Ганболд анхаарууллаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн газарт шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийн асуудал, шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний талаар болон усанд осолдсон малын сэг зэм устгахад гарсан зардал зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
 
 Б.Гантуяа 
 
 


Цахим тоглоомын газар ажиллуулж байсан зөрчил илэрчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-09 18:16:31
    Dembee: Zaalaa neegeechee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-09 18:16:06
    Dembee : Zaalaa ner ger hee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-07 09:05:48
    Zochin : Haana be haigaad olohgui bhad ******** haagaad bhiin