Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Л.Төмөрбаатар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу аав нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн Мөрөн сумын иргэн П.Ёндонд 80 сая төгрөгийн нөхөн олговор олголоо. Энэ үеэр П.Ёндон “Миний аав бол ажилч хөдөлмөрч олон түмэндээ хүндлэгдсэн их уран үсэг бичиг сайтай багш хүн хүн байсан. Би аавыгаа баригдаад явахад 5 настай байлаа. Хааш нь авч явсныг мэдээгүй. Нэг өдөр ээж маань аймгийн төв ороод ирснээс хойш маш их уйлж билээ. Ээжээсээ аав яасан гэж асуухад баригдаад явсан гэж хэлсэн. Түүнээс хойш би аавыгаа үргэлж санан, дурсан явсаар өнөөдөр 80 гаруй жил сэтгэлдээ хайрлаж мөрөөдөж ирлээ. Аав минь хүнд их тустай сайн хүн байсан гэдгийг нутгийн буурлууд хэлдэг байлаа. Өнөөдөр аавыг минь хэлмэгдсэнд цагаатган нөхөн олговор олгож буйд маш их баярлаж байна. Яг энэ мөчид аавтайгаа уулзсан юм шиг сайхан санагдаж байна. Төр засгийн удирдлагууддаа баярлалаа” гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа
П.Ёндон төрдөө баярлалаа “Аавтайгаа уулзсан юм шиг санагдаж байна”гэв |
Сэтгэгдэл бичих