Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор олголоо
2020-01-30 23:00:36, 1722
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн П.Ёндонд 80 сая төгрөг, Г. Мягмарт 80 сая төгрөгийн батламжийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө. Тус аймагт өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гараад нөхөн олговор авах нь тогтоогдсон 25 хүн,  шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдээд байгаа 5 хүн байгаа гэнэ. Дээрх иргэдэд нийт 2 тэрбум орчим төгрөгийн нөхөн олговор олгогдох гэнэ. 2019 онд хуулийн дагуу  2 хүнд 40 сая,  1 хүнд 80 сая төгрөг нийт 160 сая төгрөг олгожээ. Хуулинд Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн хүмүүст 40,0 сая төгрөг тус тус олгохоор тусгасан байдаг гэдгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга  Ц. Гончиг хэлж байлаа.
 
 Б.Гантуяа 


Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор олголоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-02 09:50:30
    Choidon Tserendolgor: Xelmegdlin 1say tugug awch bsan daxin ologdoxuu. Penchin Lam