Баар, цэнгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй
2020-01-28 21:34:40, 2081
Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй РС тоглоомын газар, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэв. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган орон нутгийн хэмжээнд шийдэх боломжгүй тоног төхөөрөмжийн хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлэхээр болов. Хуралдаанаар олон нийтийн үйл ажиллага явуулж буй спорт заал, нийтийн цэнгээнт бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоож, Ханх дахь Хилийн экспорт, импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн тусгаарлах өрөөний хүчин чадлыг сайжруулах, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газруудыг шөнийн 22 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Б.Ганаа


Баар, цэнгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-30 00:19:28
    otgonjargal: delgvvr hedees xaaxuu?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-29 21:44:58
    ????? : Дэлгүүр худалдааны төв хэдээс хаах уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-29 11:41:32
    Зочин: ene uvchin shunii 22 stagaas umnu hund halddaggui yumuu