Хоймор нутгийнхаа хөгжлийн төлөө “Зүтгэж, итгэж, санаачилж хамтдаа хөгжих”-ийг уриаллаа
2020-01-16 16:27:56, 779
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 2020 оныг  хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүхий л салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарлаж өнөөдөр нэрлэсэн жилийн нээлтийг хийв.  Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд  “Төрийн байгууллага, төрийн албан хаагч, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гэр бүл, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, оюутан залуучууд гээд бүх салбарыг Хоймор нутгийнхаа хөгжлийн төлөө “Зүтгэж, итгэж, санаачилж хамтдаа хөгжих”-ийг  уриалж байлаа. Мөн нутгаа гэсэн сэтгэлээр  өөрсдөө шинийг санаачлан хийж оновчтой үр дүнтэй салбар бүрийн шилдгүүдийг тодруулж шалгаруулж шагнаж урамшуулна” гэдгийг онцолж байв. Тус аймаг 2019 оныг “Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарлаж 6 чиглэлийн 73 төрлийн бодлогын үйл ажиллагааг тусган 94,1 хувьтай хэрэгжүүлжээ. 
 
Б.Ганаа


Хоймор нутгийнхаа хөгжлийн төлөө “Зүтгэж, итгэж, санаачилж хамтдаа хөгжих”-ийг уриаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0