Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа сум, агентлаг, хэлтэс байгууллагын дарга нартай энэ онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг үнэлж, дүгнэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлж хамтран ажиллах зорилготой юм. Гэрээ байгуулж байгаа удирдах ажилтанд төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлж төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэж, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг өгч, хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж ахиц дэвшил гарган ажиллахыг үүрэг болгожээ.
Б.Туяа
Хөвсгөл аймгийн Засаг дарга сум, агентлаг, байгууллагын дарга нартай гэрээ байгууллаа |
Сэтгэгдэл бичих