Хөвсгөл аймаг “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болголоо
2020-01-12 20:32:28, 995
Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ онд хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүхий л салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарлаж байна. Энэ хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагч, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гэр бүл, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, оюутан залуучууд гээд бүх салбар өөрсдөө шинийг санаачлан хийж хэрэгжүүлэх юм. Хамгийн оновчтой үр дүнтэй ажил хийж хэрэгжүүлсэн хувь хүн, байгууллагыг шалгаруулж шагнаж урамшуулах гэнэ. Тус аймаг 2018 оныг “Ахмад настнаа дээдэлж амьдрах орчноо сайжруулах жил”, 2019 оныг “Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарласан ажээ.
Б.Ганаа
 
 


Хөвсгөл аймаг “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болголоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0