Хөвсгөл аймаг төсвийн ил тод байдлаар тэргүүлжээ
2020-01-02 22:31:33, 671
Хөвсгөл аймаг төсвийн ил тод байдлаар бусад аймгаа тэргүүлсэн байна. Төсвийг хэмнэлттэй, хариуцлагатай, хуулийн хүрээнд зарцуулсан талаарх мэдээллээ төрийн байгууллагууд, яамд болон  аймгууд шилэн дансандаа хэрхэн байрлуулж ил тод байдлаа хангасныг төсвийн хяналтын чиглэлээр ажилладаг “Үнэн хатамж” төрийн бус байгууллага мониторинг хийсэн байна. Энэ жил орон нутагт хийсэн аудитын тайлангаар Хөвсгөл аймаг санхүүгийн аудитын тайлангаар нэг ч зөвлөмж аваагүй нь санхүүгийн зөрчилгүй хэмээн үзэж бусад аймгаас шилэн дансны хуулиа сайн хэрэгжүүлдэг аймаг гэж тодотгожээ. Өнөөдрийн байдлаар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын 60 орчим хувь шилэн дансанд хугацаандаа аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа мэдээлсэн бол 40 хувь нь мэдээлээгүй байгаа ажээ.
 
 Б.Туяа 
 
 


Хөвсгөл аймаг төсвийн ил тод байдлаар тэргүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0