"Сант-Өндөр" компани Гранпри шагналын эзэн боллоо
2019-12-30 23:09:59, 998
МҮХАҮТ-ын Хөвсгөл салбар танхим аймгийн ЗДТГ-тай хамтран Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Энтрепренер-2019 шагнал гардуулах ёслолын ажиллагааг 17 дахь жилдээ зохион байгуулав. Энэ нь тус аймгийн бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах зорилготой юм. Энэ үеэр С.Оюунчимэг захиралтай "Сант-Өндөр" компанийн хамт олон шилдгийн шилдэг аж ахуй нэгжээр шалгаран Гранпри шагнал хүртлээ. Тус компани нь 1997 онд байгуулагдаж барилга угсралтын чиглэлээр тасралтгүй 22 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Мөрөн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж улсын комисст чанарын сайн дүнтэй хүлээлгэн өгсөн. Мөн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, Арбулаг сумын 320 хүүхдийн сургуулийн барилга зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирэх онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа ажээ.
 
 Б.Ганаа


"Сант-Өндөр" компани Гранпри шагналын эзэн боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0