Хөвсгөл аймагт Хүн ам орон сууцны тооллогыг зохион байгуулах комисс хуралдаж тооллогын бэлтгэл ажлыг хэрхэн хангах, юуг анхаарах талаар ярилцлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга, аймгийн тооллогын комиссын дарга Л.Ганболд сумдыг хариуцан ажиллах комиссын гишүүдэд тооллогыг үнэн зөв явуулахын тулд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг шалгаж нягтлан баталгаажуулах үүрэг өглөө. Мөн хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 17 дугаар зүйлийн тооллого зохион байгуулж явуулахад иргэдийн хүлээх үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулах шаардлагатайг онцолж байв. Тухайлбал иргэд асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх, тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх, тооллогод хамрагдсан тухай баримт бичиг авах зэрэг үүрэгтэй оролцох ажээ.
Б.Ганаа
Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг нягтлах үүрэг өглөө |
|
Сэтгэгдэл бичих