Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 90 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ
2019-12-06 22:43:38, 781
Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаан болж аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж 90 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ. Тус хөтөлбөрт нийгэм, эдийн засаг, засаглалыг хөгжүүлэх бодлогыг аймгийнхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон 14 дэд хөтөлбөр 115 бодлогын зорилт, 655 арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтййг ханган ажиллаж байгаа юм. “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт 100 хувийн хэрэгжилттэй 455 заалт, 70 хувийн хэрэгжилттэй 179 заалт, 40 хувийн хэрэгжилттэй 17 заалт, шалгуур үзүүлэлт нь тодорхой боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө нь тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалж хэрэгжиж эхлээгүй тул үнэлэх боломжгүй 4 заалт байгаа гэнэ.
“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 3,5 жилийн хугацаанд 90 хувийн хэрэгжилттэй байгаа нь чамлахааргүй амжилт юм. Цаашид ахмадуудынхаа сургаал, ард түмнийхээ санал шүүмжлэлийг сонсож, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжих асуудлыг нэн тэргүүнд тавьж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж хийсэн ажлаа ил тод тайлагнан, шат шатандаа сахилга хариуцлагыг чангатган ажиллана. Ажлынхаа үр дүнг статистик мэдээ, тооцоо судалгаанд үндэслэн бодитоор тайлагнаж, иргэдийн сэтгэл ханамжаар үнэлүүлэх болно” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.
Б.Ганаа


Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 90 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0