Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос нөхөн сонгууль явагдах аймаг, сумын сонгуулийн хорооны бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд маргааш хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа эхлэх гэнэ. Тус аймгийн Цагаан-Уул сум буюу аймгийн 17-р тойрог, Рэнчинлхүмбэ сумын 5-р баг, Жаргалант сумын 2-р багт нөхөн сонгууль явагдана. Сонгуульд Ардчилсан нам, Ардын намаас тус бүр нэг нийт 6 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд бие даагч бүртгүүлээгүй гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Энхзаяа мэдээллээ. Сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхлэн 18 хоног үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч нарыг хуулийн хүрээнд сурталчилгаагаа явуулж ямар нэгэн хууль зөрчсөн зөрчил дутагдал гаргахгүй байхыг аймгийн Сонгуулийн хорооноос анхааруулж байлаа.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА МАРГААШ ЭХЭЛНЭ |
Сэтгэгдэл бичих