Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ИТХ-ын ээлжит 11-р хуралдааныг ирэх сарын 5-ны өдрийн өглөөний 10 цагаас Мөрөн суманд хуралдуулах товыг зарлав. Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, аймгийн 2019 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. Мөн аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл 2019 оны төсвийн гүйцэтгэлийн өнөөгийн байдал, 2020 оны төсөв батлах тухай, аймгийн авто замын мастер төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Б.Туяа
Ээлжит хуралдааны товыг зарлав |
|
Сэтгэгдэл бичих