Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Хилийн Цэргийн 0257-р ангийн захирагч дэд хурандаа У.Мөнхбатад хурандаа цол олголоо. Цолыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох гардуулан өгөх үедээ “Хурандаа цол нь хариуцлага, үүргийг хамтад нь өгдөг тиймээс цэргийн эрдэм мэдлэгтээ улам бүр төгсөрч, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
У.Мөнхбат Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд 1999 онд Сүхбаатар аймгийн Хилийн дугаар ангид заставын орлогчоос ажлын гараагаа эхэлсэн байна. Тэрбээр заставын орлогч, дарга, хилийн албаны дарга, ангийн захирагч зэрэг албыг хашин хил хамгаалах байгууллагад 20 жил тасралтгүй ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа
Хилийн 0257-р ангийн захирагч У.Мөнхбатад Хурандаа цол олголоо |
|
Сэтгэгдэл бичих