Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт 11-р сарын 16,19,21-ний өдрүүдэд боллоо. Шалгалтад орох иргэдийг цахимаар 30 хоногийн турш бүртгэж, мэдээллээр ханган ажилласан бөгөөд шалгалтад 420 иргэн бүртгүүлснээс Ерөнхий мэдлэгийн шалгалтад 350 иргэн оролцсон юм. Тус шалгалтад оролцсон 350 иргэнээс 67 иргэн тэнцэж, монгол хэл, бичгийн чадварын шалгалтад оролцож 63 иргэн тэнцсэн бол дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад дээрх 63 иргэнээс 43 иргэн тэнцсэн бөгөөд тэнцээгүй үлдсэн 8 иргэн Төв комисст өргөдөл гаргасан байна. Учир нь тестийг программ буруу зассан байх магадлалтай. Бөглөсөн хариултдаа илтгэлтэй байна гэсэн үндэслэлээр ханджээ. Төрийн албаны Ерөнхий шалгалтыг Хөвсгөл аймгийн салбар комиссын дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир тэргүүтэй баг хамт олон амжилттай зохион байгуулсан байна. Шалгалтыг ил тод, нээлттэй, хараат бус байх байдалд онцгой анхаарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан ажиллажээ.
Б.Гантуяа
Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тэнцээгүй иргэд төв комисст ханджээ |
|
Сэтгэгдэл бичих