Хөвсгөл аймагт Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулна
2019-11-25 16:09:25, 555
Хөвсгөл аймагт МҮХАҮТ-аас төр, хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг хөгжүүлэх замаар бизнесийн орчинг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг болов. Энэ үеэр орон нутгийн бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдлийг тодорхойлох Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулахаар шийдвэрлэв. Орон нутгийн бизнес эрхлэгчид “Үйлчилгээний ажилчдын үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг хэлж байв. Мөн хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийг төрийн одон медальд тодорхойлоход шийдвэрлэгддэггүй учраас цаашид Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулж байхаар болж аймагт ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр төлөөллийг оролцуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөв. Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй танхимын төлөөлөгчид, орон нутгийн төрийн албаны төлөөлөл, аймаг дахь мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Б.Туяа 
 
 


Хөвсгөл аймагт Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0