Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн гарааны бизнесийг хөгжүүлэх "Weekend" үйл ажиллагнааг “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын сургалтын төвтэй хамтран зохион байгуулав. Гарааны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт 52 залуус амжилттай хамрагдаж, нийт 23 багийн гишүүд өрсөлдсөнөөс 8 багийн залуус бизнеснийхээ шинэлэг санааг хэрэгжүүлэх төслөө амжилттай хамгаалж хөтөлбөрт хамрагдахаар болжээ. Тухайлбал Э.Гантулга ахлагчтай "Хөх цаа" баг Хөвсгөл аймгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлсийг малын эвэр, арьсаар шинэлэг хэлбэрээр урлаж борлуулах төсөл, Уранчимэг ахлагчтай "UP" баг хагас боловсруулан бэлтгэж савласан хүнсний ногоог хямд үнээр иргэдэд хүргэх төсөл, О.Энхбаяр ахлагчтай "Бүтээмж" баг дугуйн түрээсийн үйлчилгээ, /үүнд дугуйн аяллыг найз нөхөд, албан байгууллагын хэмжээнд зохион байгуулах, дугуй түрээслэх/, Э. Азжаргал ахлагчтай "Handmade happy" баг бүх төрлийн гутал, зуны углааш, шаахай нэхэж урлах зэрэг төслүүд шалгарчээ. Тус хөтөлбөр нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөц боломжид тулгуурласан, зах зээлд өрсөлдөх чадвартай гарааны бизнес эрхлэх хүсэлтэй ажилгүй болон хувиараа бизнес эрхлэгч 15-34 насны залуусыг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой. Хөтөлбөрт зааснаар гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын төслийг шалгаруулж, эхний байрт орсон нэг багт 10 сая төгрөгийг 36 сарын хугацаатай хүүгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад эх үүсвэрээс эргэн төлөлттэй нөхцөлөөр хөнгөлөлттэй зээл олгох ажээ.
Б.Ганаа
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 8 баг шалгарав |
|
Сэтгэгдэл бичих