Хөвсгөлд 236 иргэн НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байна
2019-10-29 23:33:25, 651
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2018 оны НѲАТ-ын буцаан олголтоо аваагүй 236 иргэн байна гэдгийг аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ. Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд иргэдийн дансанд шилжүүлж дууссан боловч зарим иргэдийн данс зөрсөн, хувийн мэдээлэл дутуу зэрэг шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл аваагүй байгаа гэнэ. Татварын албанаас цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан удаа дараа заавар, зөвлөгөө хүргүүлсэн бөгөөд хувийн мэдээллээ засварлаж баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд буцаан олголт олгогдох боломжгүй аж. Иймээс НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд, өөрийн бүртгэлийн мэдээлэл болон нэр дансаа шалгаад Татварын хэлтэст очиж мэдээллээ баталгаажуулахыг Хѳвсгѳл аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн дарга М.Бат-Эрдэнэ зѳвлѳж байна. 
Б.Ганаа


Хөвсгөлд 236 иргэн НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0