Мөрөн сумын иргэдэд түлээ түлшийг хямд үнээр хүргэж байна
2019-10-28 20:02:00, 475
Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар сум суурин газрын иргэдийн түлшний модны хэрэгцээг хангах, “Хүүхэд хамгаалал –Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Мөрөн сумын иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, түлшний модны хомсдол үүсгэхгүй, үнийн хөөрөгдөлгүй иргэдэд худалдан борлуулах зорилгоор “Илч түлш” аяныг эхлүүлж нээлтийг нь Хотгойдын баатар Чингүнжавыг талбайд хийв. Энэ үеэр Мөрөн сумтай мод бэлтгэх гэрээ байгуулсан ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагууд ойн цэвэрлэгээний ажил огтлолтоор мод бэлтгэн ард иргэдэд зах зээлийн үнээс 40-50 мянган төгрөгөөр хямд үнээр худалдаалж байна. Мөрөн сум 12200 гаруй өрхтэй үүнээс гэрт 4928, байшинд 5038 өрх, орон сууцанд 2300 өрх амьдардаг юм. Нийт 9966 өрх өвөлжилтийн бэлтгэл ажил хангаж түлшний модоо нөөцлөхөөс одоогийн байдлаар 5300 гаруй өрх, түлшний мод нөөцөлсөн  байна. Энэ нь нийт өрхийн 53,6 хувь бөгөөд 4500 гаруй өрх түлээ түлшээ авч амжаагүй учраас иргэддээ өвөлжилтийн бэлтгэлээ ханган ая  тухтай, тохилог дулаан өвөлжүүлэх зорилтын хүрээнд тус аяныг нэг сарын хугацаатай  эхлүүлээд байгаа ажээ.
Б.Ганаа


Мөрөн сумын иргэдэд түлээ түлшийг хямд үнээр хүргэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-04-25 17:20:50
    ?????: ЗӨВ ШҮҮ