Хөвсгөл аймагт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Х.Хашбаатараар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.Ажлын хэсэг орон нутгийн иргэдэд Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг, олон нийтийн хяналт, шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн дуу хоолойг сонсох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох гэнэ. Мөн орон нутагт ажиллах үедээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018, 2019 онд Хөвсгөл аймагт хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтэд авлигын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулна гэдгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Х.Хашбаатар мэдээллээ.
Б.Ганаа
АТГ-ын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна |
|
Сэтгэгдэл бичих