Манжуурт болсон чуулга уулзалтын үеэр 12 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-26 23:26:39, 554

Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгч залуусын анхдугаар чуулга уулзалт үргэлжилж 9-р сарын 11-ний өдөр үндсэн асуудлаа хэлэцэхээс гадна төсөл танилцуулах хурал болон төслийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад 600 сая юанийн өртөгтэй 12 төслийн гэрээнд гарын үсэг зурснаараа онцлон болов. Чуулга уулзалтын үндсэн форумд гурван орны холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьлаа. Тухайлбал, ОХУ-ын Өвөр Байгалын улсын их сургуулийн дэд профессор Гусевскаягаас "Хятад-Орос-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Оросын сурган хүмүүжүүлэх ухааныг гадагш сурталчлах нөлөө", Монгол Улсын ахмад элчин сайд, олон улсын харилцааны эрдэмтэн Д.Баярхүүгээс "Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор болон нээлттэй найдвартай БНХАУ-ын хаалга", Хятадын худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн гадаад хөрөнгө судлах төвийн захирал Ма Юй "Шинэ цагийн Хятад улсын гадаад нээлт нь Хятад, Орос, Монголын залуу ажил үйлс бүтээгчдэд өргөн боломж хангана" зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.Төсөл танилцуулах хуралд Хятадын Манжуур хот, ОХУ-ын Өвөр Байгалын хязгаар орон, Алтай Бүгд найрамдах улс, Монгол Улсын Улаанбаатар хот, Дорнод аймаг зэрэг газрын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуй, хоол боловсруулах, эрчим хүчний хамтын ажиллагааны салбарын 10 төслийг танилцууллаа.

Б.Гантуяа



Манжуурт болсон чуулга уулзалтын үеэр 12 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0